Сумын төвийн барилга бүхэн дан
цагаан
Шуудангийн байшин шоо шиг
жижигхэн
Захиргаа сургууль үүдэндээ
цөөхөн модтой
Зайдуу баригдсан уурын зуух
эрээн яндантай.
Өнжөөд буух онгоц бүхэнд содон
ч
Өдөр бүхэн би холбоогоор
эргэнэ.
Сургуулиа төгсгөөд сэтгэлдээ
тээж ирсэн хайр
Сумынхаа төвөөс чамайгаа бүр их
бодох юм.
Суухлаар босмоор, босохлоор
суумаар болж
Сураг чагнан гадаа гарах юм.
Цэргээс ирсэн шар бажгартай
харчуул
Цэнхэр “ИЖ”-тэй өмнүүр
хөндөлсөж
Урин харц өдсөн үгээрээ ээрэвч
Тэднээс чамайгаа л үгүйлэн
нэхэж
Тэсгэлгүй би захидлаа бичнэ.
Бичиж дуусмагцаа л шуудан руу
гүйнэ.
Би гэнэт ухаан орох шиг замдаа
зогсоно.
Захидлаа дундуур нь хуваачихаад
буцаж алхана.
Холбооны дан цагаан байшин
давхар болохгүй
Хоолойд торсон гуниг уруул
давахгүй.
Ирж яваа олон өдрийн нэгэнд нь
Эх хүний тогтуун намба минь
яваа.
1988 он
No comments:
Post a Comment