D.SUMIYA
Pages
Нүүр
Шүлэг
Дуу
Өгүүллэг
Дурсамж
Судалгаа
Ногоон Дара-Эх
Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу
Сумъяагийн хуудсанд тавтай морилно уу
Saturday, January 21, 2012
ГАРЫН МИНЬ АЛГА ШИГ ГАНЦХАН ЭХ ОРОН - ЭХ ДЭЛХИЙ МИНЬ (шүлэг)
Замбуу далдуу модот Энэтхэгийн далай
Заан сүрэг лянхуат нуурнаа сэрүүцэх Номхон далай
Алтан нарны аргамжаа экваторын халуун орноо
Амин сүнс нахиа охин минь суралцаж байгаа
Мөнгөн хитэгт онгоц, мөсөн уул сүлжсэн Атлантын далай
Мөнч ихийг мөрлөсөн Балтын далайн бор ногоон мандал
Язгуур ямба, суу цуу нь ихэмсэг өрнө европын сэрүүн орноо
Ялгуусны бошигт ясны минь үргэлжлэл миний дүү суугаа
Тэнгэрийн хаяа наашилсан юм шиг тив алгасах сонинг өнөөдөр бид
Тэрхэн агшинд нь нүдээрээ үзэж чихээр сонсож сэтгэл баясна
Охин минь, дүү минь бид гурав орон гэртээ ажлаасаа цугларах шиг
Орчлонгийн гурван бөөрнөөс орой бүхэн мэндээ мэдэлцэн сууна
Газрын хаяа айлласан юм шиг гадаад далайн сонинг өнөөдөр бид
Гар дах утсаараа ярьж, өвөр дээрх зурагтаараа үзнэ.
Америк Европ Монгол гурав аанай манай гэрт хөөрөлдөж
Ахан дүүс нүүр нүүрээ үзэж, амин үгээ ам уралдуулан хуваалцана
Орчлон дэлхийн уудмыг туулаад барашгүй гэж хичнээн их дууллаа даа
Онож төрсөн газраа олс дээс татаж хичнээн ч хил хязгаар тогтоов оо
Гүвээ даваад хошуу тойроод зон олноороо айлсан суудаг байтлаа
Гүрэн улс болцгоож, хөрс газрыг өмчлөж, хичнээн ч олон хуваав аа
Амин зүрхэн адил лугших
Э
х дэлхий минь ганцхан
Алаг нүдний цөцгий адил асар цэнхэр
Т
энгэр минь ганцхан
Дөрвөн далай таван тивийн ганц итгэл дүгрэг улаан
Н
аран минь ганцхан
Дүүрэн билиг билгүүний төгөлдөр дүн цагаан
С
аран минь ганцхан
Зургаан зүйлийн амьтнаа зураг төөрөг заяа үйлээр нь алагчлаагүй
Зуурдын үүрдийн бүхнээ зулай үнэрлэх ганц эжий шиг нь энэрч асарсан
Гариг эрхис орон зайн сансрын хязгааргүйгээс төрөл бүхэнд минь оноож өгсөн
Гарын минь халуун алга шиг ганцхан эх орон - Эх дэлхий минь амгалан байг ээ.
2006, 2010
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment