Тэнгэрийг аргадахад чихэд нь
ойр гэж
Тэнгисийг аядаахад хаяанд нь
дөт гэж
Ус нутгийнхны минь тахилга
Уулсынхаа их овоон дээрээ
байдаг аа
Сүлдтэй бүхэнд амьтай дотно гэж
Сүүдэргүй бүхэнд сүүлгүй хол
гэж
Тэрэмт гэрийнх нь сүлд хийморь
Тэнгэр өндөр тотгон дээрээ
байдаг аа
Холын бараанд мэлмий саруул гэж
Холхи ухаанд бодол уужим гэж
Монгол хүний аз хийморь
Мөр зулайнаасаа төө дээшээ
байдаг аа
Сан хурайлж сайныг даллах
Салхи хөгжөөж саарыг дайжуулах
Босоо сормуустай Монголчуудын
Богд хийморь нь үргэлж дээшээ
байдаг аа
1991 он.
СТА С.Батмөнх аялгуу хийж
СТА Б.Батболд дуулсан
No comments:
Post a Comment