Ийм бүсгүйтэй танилцлаа гэж
Эхнэртээн битгий хэлээрэй
Энгэртээ тэвэрч энхрийлэн
аргадлаа ч
Элгэнд нь сэв үлдчихдэг юм,
хөөрхий
Үдэш үдшээр гэртээ оройтохгүй ч
Өдөр өдрөөр харын сүүдэр
өтгөрдөг юм
Зүрхээрээ үнсэн учирдаг
Зүүднийхээ эрх чөлөөг чи алдаж
эхэлдэг юм
Мөнгө нь арвидан зоог нь
алаглавч
Мөнөөх бүсгүйг эрж чамайг
нэгждэг юм
Үгийн үзүүрт чих нь сэрвэсхийж
Үнэндээ тэр тайван байж чадахаа
больдог юм
Бүтээхийн онгод туурвихын эрч
хүчийг хурааж
Билгийн шувуу жигүүрлэснийг тэр
ойлгохгүй, зөвшөөрөхгүй
Амьдралаа харамлаж алд биеийг
чинь манадаг
Айлын авгай гэдэг ийм л байдаг
Шүлэг шиг бүсгүйтэй танилцлаа
гэж
Саймширч, сайрхаж эхнэртээн
битгий хэлээрэй
Сартай хорвоогийн мөнгөн
гэгээнд хөлбөрсөн
Сэтгэлийнхээ эрх чөлөөг чи
алдах болно.
No comments:
Post a Comment