Орсон, гарсан хүний чөлөөгөөр
Охин бид хоёр хөзөрдөж өнжинө
Хөзрийн нүд эргүүлжээ суухад
Хөлийн доогуур хоног өдөр
алдуурна.
Дадрыг боол дарж хүчрэхгүй
Данхар ноён туганд багадна
Эрээн хатан найман нүдэнд
ахадна
Эцсийн хожил нь тамгандаа ирнэ.
Бунд, дөрвөлжин, цэцэг, гилийн
өнгөөр
Бужигнах амьдрал бид нараар
хөзөрдөнө
Араас нь өврөөс нь хөзрийн
тамгыг
Андуурахгүй нүдэлж чадсан шигээ
Амьдралын аз жаргалын алтан
тамга
Атганд чинь, өөрт чинь бий, Хүү минь
No comments:
Post a Comment