Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй
байна
Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй
байна
Усны жараахай шиг дуугүй л
баймаар байна
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
Инээх, уурлах дур хүрэхгүй
байна
Илүү дутуу үг унагамааргүй
байна
Яриа хөөрөө дууссан юм шиг
байна
Явах, ирэх хүмүүс яршигтай
байна.
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
Намайг магтсан үг сонсмооргүй
Наадаж инээх найз надад
хэрэггүй
Намайг муулсан үг сонсмооргүй
байна
Наргиан цэнгээн ч үгүйлэхгүй
байна
Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна
Арван гурван аашаа би нуумааргүй байна
Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна.
1992 он.
“Хурд” хамтлаг аялгуу зохиож
дуулсан.
No comments:
Post a Comment