ОД
Од одноосоо таталцан
Оосоргүй тэнгэрт тогтоно
Од одныхоо гэгээнд гийж
Огторгуйн уудмыг гэрэлтүүлнэ
Өөрийн нутагт суухад
Холын хүн содон байх юм
Гүний хошуунд явахад
Нутгийн хүн дотно санагдах юм
Таних танихгүй олон хүмүүс
Татаж намайг хүн болгосон юм
Таталцан эргэх эрхисийн
Тасрахгүй нэг эрч нь болсон юм.
No comments:
Post a Comment